Хүүхдийн эрх, тэр дундаа өсвөр насны охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, 17-хон настай Малала Юсуфзай Нобелийн энхтайвны шагнал хүртсэн мэдээ дэлхий дахины анхааралд байна. Ийм насны пакистан охинд бүү хэл, хэр баргийн алдар нэртэй хүнд олдоод байдаггүй уг хүндтэй шагналыг тэр үнэхээр хүртэх эрхтэй гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна. 11 настайгаасаа охидын эрхийн төлөө тэмцэж, 15 настайдаа талибуудын гарт амиа алдахаа шахсан энэ охиноос олон нийт юу суралцах ёстой вэ? Тэр яаж богино хугацаанд ингэтлээ алдаршиж, Жастин Биберээс эхлээд Десмонд Туту, Барак Обама нарт хүртэл хайрлагдаж ...