2014-10-24
Нобелийн шагналыг хуртсэн Малала охин
 Хүүхдийн эрх, тэр дундаа өсвөр насны охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, 17-хон настай Малала Юсуфзай Нобелийн энхтайвны шагнал хүртсэн мэдээ дэлхий дахины анхааралд байна. Ийм насны пакистан охинд бүү хэл, хэр баргийн алдар нэртэй хүнд олдоод байдаггүй уг хүндтэй шагналыг тэр үнэхээр хүртэх эрхтэй гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна. 11 настайгаасаа охидын эрхийн төлөө тэмцэж, 15 настайдаа талибуудын гарт амиа алдахаа шахсан энэ охиноос олон нийт юу суралцах ёстой вэ? Тэр яаж богино хугацаанд ингэтлээ алдаршиж, Жастин Биберээс эхлээд Десмонд Туту, Барак Обама нарт хүртэл хайрлагдаж ...
бичсэн: egshiglen | цаг: 22:19 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2014-10-24
хайрт ээжийгээ ингэж нэг баярлуулав

 Би одоо 32 настай. Айлын том хүү. Намайг 6 настай байхад аав минь энэ хорвоог орхисон. Тэр цагаас эхлэн ээж минь амьдралын хатууг мэдрэх болсон юм. Аав маань маш сэргэлэн, ажилсаг олондоо нэр хүндтэй тийм сайхан хүн байсан юм билээ. Тийм ч учраас бид юугаар ч дутахгүй сайхан амьдарч байж. Айл гэрийн түшиг тулгуур нь байхгүй болоод өгөхөөр ямар олиг байхав. Муу ээж минь биднийг хэнээс ч дутахааргүй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн нь одоо биднийг өдийг зэрэгтэй явахад маш их тус болсон юм. Ээж минь биднийг тэжээхийн тулд байраа барьцаанд тавьж зээл авч наймаа хийж эхэлж билээ. Ойр дотны, таньдаг ...

бичсэн: egshiglen | цаг: 22:08 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2014-10-24
бэрхшээл бүхнийг өмнөө сөхрүүлнэ
 Тахир дутуу ч спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний тамирчин болсон олон жишээ байдаг. Хамгийн сэтгэл хөдөлгөм түүхтэй тамирчин нь Т.О.Кириллова юм. 22-хон настай хэдий ч зовлон зүдгүүр, алдар нэртэй болох бүхий л амьдралыг туулсан Татьяна охин өдгөө паралимпээс 12 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ. Тэрээр 1992 оны хоёрдугаар сарын 29-нд буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог өдөр ОХУ-ын Сибирийн Братск тосгонд төржээ. Гэхдээ бурхан бяцхан Татьянад өршөөлтэй хандсангүй. Хожимоо дэлхийн алдарт тамирчин болсон охин маань төрөлхийн тахир дутуу төржээ. Эсийн үхжилт гэсэн оноштойгоор хоёр хөл...
бичсэн: egshiglen | цаг: 21:52 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2014-10-24
 энэ миний анхны блог болохоор юу бичих ээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ ямар ч байсан та нарыгаа уйдаахгүйн тулд аан бас ямар нэгэн юмыг сураасай гэсэн үүднээс содон сонин сургамжтай юм бичнэ гэдгээ амлаж байна. Иймээс манай блогоор байнга үйлчлүүлж байгаарай.
бичсэн: egshiglen | цаг: 19:35 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2014-10-24
би хулгайч биш
  Жаал хүү гудмаар бүдчин алхахдаа жаварт хайрагдсан гараа үе үе халуун амьсгалаараа үлээн ээвч дулаацах шинжгүй. Түүний навсархай куртка нь ямар ч илчгүй учир нуруу гарыг нь жавар нэвтлэнэ. Өвлийн өдөр богино учир оройн 6 цаг гэхэд бүхэлдээ харанхуй болчихно. Хүү гудамжны золбин нохойноос илүү айлын нохдоос айж бэргэсээр хашааны хаяагаар явж төвдөхгүй гудамжны гол барин алхаллаа. Ингэж явахад золбин ноход таарвал адилхан хоолоо олж идэх гэж зүдэрч яваа амьтад учир хэн хэнээсээ айх вэ, чамд мэдээж амаа ангайн хоол нэхэх гөлөгнүүд байгаа байх хэмээн амандаа үглэн явна. Хүү ингэж явсаар хотын зү...
бичсэн: egshiglen | цаг: 19:02 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих